Pass.mn

iOS app by Databank LLC. Finance · Databank LLC

Store rating
3.17 / 5
Store rating count
6
Download price
Free to download
In-app purchases
Unknown
Version
2.1.3
Listing last refreshed
2026-09-16

View the original store listing

Store description excerpt

“PASS” ухаалаг түрийвч гэж юу вэ ? “PASS” ухаалаг түрийвч нь Монгол Улсын хуулийн дагуу, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн эрх ашиг, төлбөр тооцооны аюулгүй байдлын шаардлагыг хангасан “Оюуны өмч”-р баталгаажсан бүтээгдэхүүн юм. Үйлчилгээний нөхцөл Энэхүү “PASS” ухаалаг түрийвч бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл нь (цаашид “нөхцөл”гэх) бүтээгдэхүүнийг ашиглахтай холбогдон үүсэх эрх, үүргийн харилцааг
зохицуулна. Хэрэглэгч Та бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлтэй танилцан “PASS” ухаалаг түрийвч аппликейшинд бүртгэлээ баталгаажуулан оруулснаар үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзаж болно. Шимтгэл хураамж “PASS” ухаалаг түрийвч үйлчилгээг ашиглаж төлбөр тооцоо гүйцэтгэхэд хэрэглэгч шимтгэл хураамж төлөхгүй. Хэн ашиглах боломжтой вэ? Хэрэв Та Монгол Улсын хуулийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай тохиолдолд энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах боломжтой юм. Бүтээгдэхүүний шинэчлэлт сайжруулалт: “PASS” ухаалаг түрийвчийн бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлт, нэмэлт хөгжүүлэлт нь үе шаттайгаар хийгдэх бөгөөд өөрчлөлттэй холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг тухай бүрд нь шинэчлэх болно. Хэрэв Та бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манай үйлчилгээг ашиглахаа зогсоож эсхүл бүртгэлээ хааж болно. Харин үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж буй байдлыг Нөхцөлд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно. Хэрэглэгчийн эрх үүрэг, хариуцлага: Хэрэглэгч “PASS” ухаалаг түрийвч аппликейшнд арилжааны банкнуудаас гаргасан өөрийн эзэмшлийн дебет болон кредит төлбөрийн картуудыг холбон, тухайн картын дансанд байх мөнгөн үлдэгдэл, гүйлгээний лимитийн хүрээнд “PASS” ухаалаг түрийвч үйлчилгээнд нэгдсэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэн төлбөр, тооцоо хийх боломжтой. Манай бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, эсхүл ашиглахын тулд Та өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв Таны өгсөн аливаа мэдээлэл худал, бодит бус, эсхүл дутуу, эргэлзээтэй хэмээн үзсэн тохиолдолд үйлчилгээнд нэвтрэх эрхийг хязгаарлаж, Таны бүртгэлийг хаах эсхүл түдгэлзүүлэх арга хэмжээ авах эрхтэй. Хувийн мэдээллээ буруу бүртгэснээс үүдэн гарах Танд учирч болзошгүй аливаа хохирлыг Бид хариуцахгүй болохыг анхаарна уу. Хэрэв Та өөрийн “PASS” ухаалаг түрийвч аппликейшны нууц код болон бусад хувийн мэдээллээ бусад этгээдэд алдсан, задруулсан эсхүл тэгж сэжиглэж буй бол энэ тухай мэдэгдэж, нэн даруй аппликейшны нууц кодоо өөрчлөх үүрэгтэй. Хэрэглэгч та “PASS” ухаалаг түрийвч аппликэйшн ашиглаж байгаа өөрийн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжийг солих, гар утасны дугаараа сольсон, бусдад шилжүүлсэн тохиолдлуудад бүртгэлээ идэвхгүй болгож аюулгүй байдлаа хангана уу. "PASS" ухаалаг түрийвч аппликейшн ашиглаж буй төхөөрөмжөө хаяж үрэгдүүлсэн, аппликейшнд нэвтрэх нууц үгээ бусдад санаатай болон санаандгүй байдлаар алдсан зэрэг нууцлалын аюулгүй байдлыг өөрөө хангахыг анхаарна уу. Үүнээс үүдсэн хохирлы

Review coverage

AppRill has captured 0 reviews for this app. This is a collected sample, separate from the store rating count. Latest review capture: Not captured yet.

Recent captured chart positions

No chart positions have been captured for this app yet.

Chart position, rating count and review coverage do not establish downloads, revenue or profit. Understand the differences.