11-11 төв

iOS app by Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар. Reference · Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Store rating
0 / 5
Store rating count
0
Download price
Free to download
In-app purchases
Unknown
Version
1.0
Listing last refreshed
2026-09-09

View the original store listing

Store description excerpt

11-11 Иргэд, олон нийттэй харилцах төв нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу хөдөлмөрчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хүлээн авч уулзах зэрэг ажлыг зохион байгуулах зорилготойгоор байгуулагдаж, улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захидал харилцааны хэлтэст харьяалагдан Иргэдийн хүлээн авах байр нэртэйгээр өөрчлөгдөн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлэлтийг хянах мэдээллийн системийг 2012 оны 10 дугаар сард бий болгож иргэдийг сонсох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, цаасгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх зорилгоор цахим системд шилжсэн. Программын хэрэглэгч талуудад төрийн байгууллага, оператор, иргэн, төрийн байгууллагын удирдлага болон тухайн байгууллагын дээд шатны удирдлага багтаж байгаа бөгөөд тус систем нь иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг дуудлага, биечлэн, мессеж, мобайл, веб сайт зэрэг 10 сувгаар хүлээн авч бүртгэн, холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг. Тухай бүр шаардлагатай тайлан, мэдээ, мэдээллээр Засгийн газар, яам, агентлагуудыг хангаж, өнөөгийн байдлаар тус системд төрийн байгууллага холбогдон иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байна. Энэхүү иргэд зориулагдсан гар утасны аппликэйшнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр Ухаалаг засаг төслийн хүрээнд бүтээв.

Review coverage

AppRill has captured 0 reviews for this app. This is a collected sample, separate from the store rating count. Latest review capture: Not captured yet.

Recent captured chart positions

No chart positions have been captured for this app yet.

Chart position, rating count and review coverage do not establish downloads, revenue or profit. Understand the differences.